Beez Travel гэж юу вэ? Гадаадад аялалд интернэт хариуцах ухаалаг шийдэл
Гадаад улс руу аялал, албан томилолтоор явахаар бэлтгэж буй хүн бүрийн өмнө нэгэн том асуудал тулгардаг. Тэр бол “Очсон газраа хэрхэн хямд, найдвартай интернеттэй байх вэ?” гэдэг асуулт юм. Нэг үеэ бодвол заавал онгоцны буудал дээр оочирлож, гадаад паспортоо үзүүлж физик сим карт худалдаж авдаг үе ард хоцорчээ.
Энэхүү асуудлыг орчин үеийн технологийн тусламжтайгаар бүрэн шийдсэн платформ бол Beez Travel буюу https://esim.beez.mn/ юм.
Beez Travel гэж юу вэ?
Beez Travel eSIM бол монгол аялагчдадаа зориулан дэлхийн 190 гаруй улсад ашиглах боломжтой, урьдчилсан төлбөрт аяллын eSIM картыг хамгийн хямдаар, онлайнаар санал болгодог төрөлжсөн платформ юм. Та заавал утасныхаа симийг сугалж солих шаардлагагүй, зөвхөн QR код уншуулаад л тухайн улсынхаа үүрэн холбооны оператороор дамжуулан өндөр хурдны 4G/5G дата интернетэд холбогдох боломжийг бид олгож байна.
Яагаад заавал Beez Travel-ийг сонгох ёстой вэ?
- Цаг хугацаа хэмнэнэ: Та Монголд байхдаа, гэрээсээ ч юм уу онгоцны буудал дээр сууж байхдаа захиалгаа өгөхөд 1 минутын дотор таны имэйлээр QR код очно.
- Монгол СИМ-ээ салгахгүй: Таны үндсэн дугаар (Юнител, Мобиком гэх мэт) утсан дотроо хэвээрээ байна. Ингэснээр гадаадад байхдаа Монголын банкны аппликейшн ашиглах, гүйлгээний OTP код авах SMS-үүд танд ямар ч саадгүй ирсээр байх болно.
- Роамингоос 5 дахин хямд: Дотоодын операторуудын гадаад роаминг дата багц нь үнэтэй, эсвэл дата нь хурдан дуусчихдаг талтай. Харин Beez Travel-ийн eSIM нь орон нутгийн үнээр датаг санал болгодог тул таны түрийвчинд маш хэмнэлттэй.
Beez Travel-ийг хэрхэн ашиглах вэ?
Ажиллагааны зарчим нь маш энгийн бөгөөд ердөө 3 алхамтай:
- Сонгох: https://esim.beez.mn/ вэбсайт руу орж, аялах улс болон өөрт хэрэгцээт дата багцаа (жишээ нь: Солонгос 5 хоног 5GB, Хятад10 хоног г.м) сонгоно.
- Төлөх: Qpay ашиглан төлбөрөө баталгаажуулна.
- Идэвхжүүлэх: Имэйлээр ирсэн QR кодыг утасныхаа камераар уншуулан суулгаж, очсон улсдаа “Data Roaming”-ийг нээснээр интернет шууд орно.
Дараагийн аялалдаа гарахаасаа өмнө ухаалаг аялагчдын сонголт Beez Travel eSIM-ээр зочилж, интернетээ урьдчилан шийдээрэй.
