Data eSIM гэж юу вэ?

Гадаад улс руу аялах хүн бүрийн нэгдүгээрт тавьдаг зүйл бол интернет холболт юм. Өмнө нь дан ганц физик sim карт худалдаж авах шаардлагатай байсан бол өнөөдөр data esim технологи ашиглан энэ асуудлыг илүү хялбар шийдэж болно. Data esim нь физик карт биш, харин утасны системд шууд суулгагдах цахим sim бөгөөд дата хэрэглээнд зориулагдсан.

Data eSIM хэрхэн ажилладаг вэ?

Data esim худалдан авахад ихэвчлэн QR код эсвэл суулгах линк илгээгддэг. Та үүнийг өөрийн смарт утсандаа скан хийн, хэдхэн минутын дотор дата төлөвлөгөөгөө идэвхжүүлж чадна. Физик карт солих, дэлгүүр хайх шаардлагагүй тул цаг хугацаа хэмнэдэг.

Яагаад аялахдаа data esim сонгох вэ?

  • Онгоцны буудал дээр sim карт худалдаж авах гэж дараалалд зогсох шаардлагагүй
  • Хуучин sim картаа хадгалж, хоёр дахь sim-ээр дата ашиглах боломжтой
  • Ихэнх орчин үеийн смарт утсанд esim технологи дэмжигдсэн байдаг
  • Уулзалт, ажил, аяллын турш байнгын интернет холболттой байх боломж

Ямар утас data eSIM дэмждэг вэ?

Одоогийн үеийн ихэнх флагман утаснууд esim технологийг дэмждэг болсон. Худалдан авахаасаа өмнө өөрийн утасны загварыг шалгаж, esim дэмждэг эсэхийг баталгаажуулах нь чухал.

Аяллын өмнө яаралтай бэлдэх зүйл

Гадаад аялалдаа явахаасаа өмнө өдрийн даваанд орохгүй байхын тулд data esim-ээ урьдчилан худалдаж, идэвхжүүлэлтийн заавартай танилцаж байхыг зөвлөж байна. Ингэснээр таны аялал эхэлсэн даруйдаа интернет холболттой байх боломжтой болно.

Хэрэв та удахгүй гадаад улс руу зорчих гэж байгаа бол дата холболтоо урьдчилан шийдвэрлэхийн тулд esim.beez.mn-с өөрт тохирох аяллын esim/дата sim захиалаарай. Энгийн, хурдан, ойлгомжтой үйл явцаар та дата холболтоо аяллаасаа өмнө бэлэн болгож чадна.