Бээжинд болох “CMSCE 2026” Олон улсын уул уурхайн “SUPPLY CHAIN” үзэсгэлэн

Бээжинд болох “CMSCE 2026” Олон Улсын Уул Уурхайн Хангамжийн Сүлжээний Үзэсгэлэн

Уул уурхай, хүнд үйлдвэрлэл, ухаалаг логистикийн салбарынхан болон бизнес аялагчдын анхааралд! Салбарын хамгийн том цугларалт болох “Хятадын олон улсын уул уурхайн хангамжийн сүлжээний үзэсгэлэн” (CMSCE 2026) нь 2026 оны 6 дугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд Бээжин хотын Шуньи дүүрэгт байрлах Хятадын олон улсын үзэсгэлэнгийн төвд (Shunyi Hall) зохион байгуулагдах гэж байна.

💡 Үзэсгэлэнгийн тухай товчхон:

  • Онцлог: Энэхүү үзэсгэлэн нь уул уурхайн түүхий эд, тоног төхөөрөмжөөс гадна геологи хайгуул, ухаалаг олборлолт, баяжуулалт, ногоон уурхайн бүтээн байгуулалт, ухаалаг логистик зэрэг салбарын бүх шатны хангамжийн хэлхээг нэг дор цогцоор нь харуулах дэлхийн анхны мэргэжлийн платформ юм.
  • Далайц: Нийт 36,000 гаруй ам метр талбайд зохион байгуулагдах бөгөөд салбарын 600 гаруй шилдэг үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчид оролцож, 30,000 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирнэ. Үзэсгэлэнгийн үеэр салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох 10 гаруй томоохон форум, арга хэмжээнүүд зэрэг явагдах юм.
  • Хамрах хүрээ: Нүүрс, элс-хайрга, металл болон металл бус уурхайн салбарыг бүхэлд нь хамарна.

✈️ Бээжинг зорих бизнес аялагчдад зориулсан зөвлөмж

Хэрэв та уг үзэсгэлэнд оролцохоор Хятад улсыг зорихоор төлөвлөж байгаа бол аяллын бэлтгэлээ дараах байдлаар хангаарай:

  1. Бүртгэл: Үзэсгэлэнгийн албан ёсны цахим хуудсаар (www.cmsce.cn) зочин болон форумын бүртгэлээ урьдчилан баталгаажуулах.
  2. Байршил ба Тээвэр: Үзэсгэлэн болох China International Exhibition Center (Shunyi Hall)-тай ойрхон зочид буудлыг сонгох, тээврийн маршрутаа урьдчилан харах.
  3. Холбоо харилцаа ба Интернет: Хятад улсад газардангуутаа VPN устгах, датаны асуудлаа мартаж, олон улсын уулзалтууд болон имэйлээ саадгүй шалгахын тулд Beez eSIM-ээ одооноос идэвхжүүлээрэй.

📲 Beez Аяллын Зөвлөгөө: Хятадад Google, Gmail, сошиал медиа апп-ууд шууд ажилладаггүй тул тусгай дата эрх бүхий eSIM ашиглах нь хамгийн ухаалаг шийдэл юм. Бээжинг зорихоосоо өмнө esim.beez.mn хуудсаар орж Хятад улсын дата багцаа урьдчилан захиалаарай!