eSIM хэрхэн суулгах вэ? Step by step зөвлөгөө (iPhone & Samsung)
Beez Travel-ээс авсан аяллын eSIM-ээ утсандаа хэрхэн зөв суулгах вэ? iPhone болон Samsung утсан дээрх фото заавар, алхмууд.
Beez Travel-ээс аяллын eSIM-ээ худалдаж авсан уу? Одоо таны имэйл хаягаар QR код очсон байгаа. Тэгвэл энэхүү кодыг утасныхаа тохиргоо руу орж хэрхэн зөв уншуулах, ямар тохиргоог асаах талаар iPhone болон Samsung утасны зааврыг бэлтгэлээ.
💡 Аялагчийн алтан дүрэм: eSIM-ийг суулгах явцад утас тань заавал интернетэд (Wi-Fi эсвэл дотоодын датагаар) холбогдсон байх шаардлагатай. Түүнчлэн, eSIM-ээ Монголд байхдаа онгоцонд суухаас өмнө суулгачихвал хамгийн тохиромжтой.
1. iPhone дээр eSIM суулгах заавар
- Утасныхаа Settings (Тохиргоо) цэс рүү орно.
- Cellular (Гар утасны өгөгдөл) хэсгийг сонгоно.
- Add eSIM (eSIM нэмэх) товчийг дарна.
- Дэлгэц дээр гарч ирэх сонголтуудаас Use QR Code хэсгийг сонгож, имэйлээр ирсэн QR кодыг уншуулна.
- Код уншигдсаны дараа танаас шинэ шугамд нэр өгөхийг асууна. Үүнийг “Beez Travel” эсвэл “Travel” гэж нэрлэвэл дараа нь ялгахад хялбар байдаг.
- Чухал алхам: Онгоцноос буугаад очсон улсдаа оронгуут:
- Cellular Data хэсгийн үндсэн шугамыг шинээр суулгасан “Travel” шугам дээрээ шилжүүлнэ.
- Шинэ суулгасан “Travel” шугам руугаа орж Data Roaming-ийг “ON” буюу асаалттай болгоно.
2. Samsung (Android) дээр eSIM суулгах заавар
- Утасныхаа Settings (Тохиргоо) цэс рүү орно.
- Connections (Холболтууд) хэсгийг сонгоно.
- SIM manager (СИМ карт удирдагч) руу орно.
- Add eSIM (eSIM нэмэх) товчийг дарна.
- Scan QR code from service provider хэсгийг сонгож, имэйлээр авсан QR кодоо уншуулна.
- Утас кодыг таньж уншаад “Add” товч дарахыг шаардах бөгөөд үүнийг баталгаажуулна.
- Чухал алхам: Очих улсдаа очсон даруйдаа:
- Mobile data сонголт дээр өөрийн үндсэн СИМ-ийг биш, шинээр нэмэгдсэн eSIM-ийг сонгоно.
- Settings -> Connections -> Mobile networks цэс рүү орж, Data roaming тохиргоог асаана.
Түгээмэл алдаанаас сэргийлэх нь
Зарим хэрэглэгчид QR кодоо уншуулах гэж туршиж байгаад болохгүй болмогц устгачихдаг. Нэгэнт уншуулсан QR кодыг дахиж өөр утас унших боломжгүй бөгөөд устгавал системээс бүрмөсөн идэвхгүй болдог тул яаран “Delete” эсвэл “Remove” товч дарж болохгүй.
Хэрэв таны утас eSIM дэмждэг эсэхэд эргэлзэж байвал манай eSIM дэмждэг утаснуудын бүрэн жагсаалтыг уншиж баталгаажуулаарай.
