Тайланд руу аялахдаа дараах АПП-уудыг заавал татаж аваарай!

Тайланд руу аялахдаа өөрт хэрэгтэй апп-уудаа татаж аваад явах нь таны аяллыг илүү тав тухтай зардал багатай болгох болно. Танд Тайланд улсад аялж, амрах, өөрийн төлбөр тооцоог хянаж, бусадтай харилцахад туслах апп-уудыг танилцуулж байна. 

Thailand Tourist Police

Энэхүү апп нь олон орны жуулчдад хэрэгтэй мэдээллийг хүргэж, шаардлагатай болон яаралтай үеийн үйлчилгээ авах заваарчилгааг өгдөг. 

Grab

Такси үйлчилгээ, хоол хүргэлт, мотоцикл түрээс зэрэг бүхий л төрлийн өдөр тутмын үйлчилгээгээ эндээс авч болно.

Thai Airways

Хэрвээ та хот хооронд эсвэл Зүүн өмнөд Азийн бусад улсууд руу нисэх гэж байгаа бол энэ апп нь танд нислэгийн тийз захиалж, аяллаа төлөвлөхөд тусална. 

Google Maps

Чиглэлээ тодорхойлох, очих замаа төлөвлөхөд танд хамгийн чухал апп яах аргагүй Google Maps.  Энд мөн нийтийн тээвэр үйлчилгээ байдаг учраас та Тайландад төөрөхгүй санаа амар аялж болно. 

XE Currency

Валютын ханшаа тооцоолж, төгрөгөө батт руу хувиргаж тооцоолол гаргахад танд энэ апп тусална. 

Thai-English Dictionary

Аялж байхдаа бусдаас газар асуух, зөвлөгөө авах зэрэг хэл ярианы бэрхшээл бишгүй л гардаг бтлээ. Тэгвэл та энэхүү орчуулгын апп-ыг аваад санаа амар нутгийн хүмүүстэй харилцах боломжтой!