eSIM идэвхжихгүй байвал яах вэ?

 Та еСИМ худалдан авсан боловч ажиллахгүй байна уу? Энэ нь зөвхөн QR эсвэл еСИМ алдаатай гэсэн үг биш юм. Ерөнхийдөө бол еСИМ алдаатай байх тохиолдолд 1,000-д нэг удаа тохиолддог. Та доорх аргуудыг хэрэгжүүлж үзээрэй. 

1. еСИМ суулгах үед интернэтэд холбогдсон эсэхээ шалгах. Интернэтэд холбогдоогүй үед еСИМ суулгах боломжгүй. 

2. Таны гар утасны цаг, өдөр, сар зөв эсэхийг шалгах. Заримдаа автомат тохиргоо алдагдсан үед иймэрхүү асуудал үүсдэг. 

3. Өмнө ашиглаж байсан хуучин еСИМ байгаа бол түүнийгээ устгах. 

4. Утасныхаа агаарын горимыг унтрааж асааж үзэх. 

5. Утсаа унтрааж асаах 

6. еСИМ-ээ амжилттай суулгасан ч интернэт орж ирэхгүй бол “Data roaming”-ээ унтрааж асаасан эсэхээ шалгах.