Та Арабын Нэгдсэн Эмират улс руу аялах гэж байгаа бол тухайн улсын уламжлал, ёс жаяг, хууль дүрмийг ойлгох ёстой юм. Танд зайлшгүй мэдэх ёстой мэдээллийг хүргэж байна. 

Хувцаслалт: Олон нийтийн газар мөр, өвдгөө халхалсан хувцас өмсөнө. 

Дотоодын хууль дүрэм журмыг даган мөрдөх: Олон нийтийн газар гар хөтлөлцөх, үнэсэлцэх, бүдүүлэг үйлдэл хийх, хараал хэлэх хориотой

Согтууруулах ундаа: Зөвхөн зөвшөөрөлтэй газруудад согтууруулах ундаа уух

Рамадан: Рамаданы үеэр өдрийн цагаар олон нийтийн газар тамхи татах, идэх, уух хориотой

Гарын мөнгө: Гарын мөнгө заавал өгөх албагүй ч өөрөө хүсвэл 10% байхад болно

Тээврийн хэрэгсэл: Такси, дуудлагын такси, метро 

Аюулгүй байдал: Дубай аюулгүй хотуудын нэг юм. Гэсэн хэдий ч өөрийн эд зүйлсээ болгоомжтой авч яваарай. 

Шашныг нь хүндэтгэх: Муслим шашны ёс журам, залбаирлын үеэр болгоомжтой байхад илүүдэхгүй.

Амралтын өдрүүд: Дубайд амралтын өдөр нь Баасан, Бямба гараг байдаг. 

Виз: Монгол улсын иргэн АНЭ улсад 30 хүртэл хоног визгүй зорчих эрхтэй.