Аяллынхаа нислэг, зочид буудал, галт тэрэг болон бусад үйлчилгээг нэг дороос төлөвлөхөд Trip.com маш хэрэгтэй платформ. Гэхдээ зүгээр л захиалга хийхээс гадна хэд хэдэн жижиг арга ашигласнаар аяллын зардлаа хэмнэж, илүү ухаалаг төлөвлөх боломжтой.
Дараагийн аялалдаа ашиглах Trip.com-ийн 10 travel hack-ийг хүргэе.
1. ✈️ Нислэгийн үнийг харьцуулах
Нислэг захиалахаасаа өмнө зөвхөн нэг өдөр эсвэл нэг нислэгийг харахгүйгээр ойролцоох өдрүүдийн үнийг харьцуулах.
Заримдаа аяллын өдрөө 1–2 хоногоор урагшлуулах эсвэл хойшлуулахад нислэгийн үнэ мэдэгдэхүйц өөрчлөгддөг.
2. 🏨 Flight + Hotel багцыг шалгах
Нислэг болон зочид буудлаа тусад нь захиалахын зэрэгцээ Flight + Hotel багцын үнийг шалгах.
Зарим чиглэлд багцаар захиалах нь тусад нь захиалснаас илүү хэмнэлттэй байх боломжтой.
3. 🎟️ Coupon болон урамшууллыг шалгах
Захиалга хийхээс өмнө Trip.com дээр тухайн захиалгад ашиглах боломжтой coupon, promotion болон special offer байгаа эсэхийг шалгах.
Зарим хөнгөлөлт зөвхөн тодорхой хугацаа эсвэл үйлчилгээ дээр үйлчилдэг тул төлбөр хийхийн өмнө эцсийн үнийг харьцуулах нь зүйтэй.
4. 🪙 Trip Coins-оо ашиглах
Trip.com-ийн Trip Coins-оо орхилгүй ашиглах.
Захиалга болон платформ дээрх тодорхой үйлдлүүдээр цуглуулсан coins-ийг дараагийн захиалгад ашиглах боломжтой байж болно.
Аялал бүрийн дараа үлдсэн coins-оо шалгах нь нэмэлт хэмнэлт гаргах нэг арга.
5. 🛫 Олон нисэх буудлыг харьцуулах
Тухайн хотод нэгээс олон нисэх буудал байдаг бол бүгдийг нь харьцуулах.
Жишээлбэл, нэг airport-оос нисэх нислэг хямд боловч хотын төвөөс хол байж болох тул нислэгийн үнэ + airport хүртэлх тээврийн зардал-ыг хамтад нь тооцох.
6. 📅 Аяллын өдрөө уян хатан төлөвлөх
Боломжтой бол аяллын өдрөө бага зэрэг уян хатан байлгах.
Баасан гараг, амралтын өдөр болон баярын үеэр үнэ өсөх тохиолдол байдаг тул өөр өөр өдрүүдийн үнийг харьцуулах.
Жижигхэн огнооны өөрчлөлт = том хэмнэлт байж болно.
7. 🏨 Hotel-ийн cancellation policy-г шалгах
Зочид буудал захиалахдаа зөвхөн үнийг харахгүйгээр cancellation policy-г шалгах.
Refundable болон non-refundable захиалгын үнийг харьцуулж, аяллын төлөвлөгөө өөрчлөгдөх магадлалтай бол нөхцөлийг сайтар унших.
Хямдхан сонголт үргэлж хамгийн зөв сонголт байдаггүй.
8. 🚄 Галт тэрэгний тасалбарыг эрт төлөвлөх
Ялангуяа Хятад, Япон зэрэг галт тэрэгний аялал түгээмэл орнуудад тасалбараа эрт төлөвлөх.
Аяллын оргил үеэр алдартай чиглэлүүдийн суудал хурдан дуусах боломжтой тул аяллын маршрутаа урьдчилан гаргах нь илүү тохиромжтой.
9. 🚕 Airport Transfer-ээ урьдчилан төлөвлөх
Шөнө орой буух, хэл мэдэхгүй улс руу анх удаа аялах эсвэл хүүхэдтэй аялж байгаа үед airport transfer-ээ урьдчилан төлөвлөх нь илүү амар.
Онгоцноос буугаад шууд хаашаа явах, ямар тээврээр зорчихоо мэддэг байх нь аяллын эхний өдрийн стрессийг багасгана.
10. 💳 Төлбөр хийхээс өмнө валют болон эцсийн үнийг шалгах
Захиалга хийхийн өмнө үнийг ямар валютаар харуулж байгааг болон төлбөрийн эцсийн дүнг шалгах.
Мөн банкны картын валют хөрвүүлэлтийн шимтгэл байгаа эсэхийг тооцох.
Ингэснээр захиалга хийсний дараа хүлээж байснаас өндөр дүн төлөхөөс сэргийлэх боломжтой.
📱 Bonus Travel Hack: Интернетээ мартахгүй байх
Нислэгээ захиалж, зочид буудлаа сонгож, аяллын маршрутаа гаргасан ч нэг чухал зүйл үлддэг.
Интернет.
Гадаадад очоод Trip.com-оос захиалсан буудлынхаа мэдээллийг шалгах, Google Maps ашиглах, такси дуудах, орчуулга хийх, QR код болон тасалбар үзүүлэх зэрэгт интернет хэрэг болно.
Тиймээс аяллынхаа eSIM-ийг явахаасаа өмнө бэлдэх нь хамгийн амар сонголтуудын нэг.
Онгоцноос буусны дараа Wi-Fi хайж цаг алдахгүйгээр шууд интернетээ ашиглах боломжтой.
✈️ Аяллын бэлтгэлээ бүрэн хийх
Нислэг ✓
Зочид буудал ✓
Аяллын маршрут ✓
Интернет ✓
Аяллаа эхлэхээсээ өмнө бүх зүйлээ бэлдээд, очсон даруйдаа аяллаа эхлүүлэх.
Beez Travel eSIM — Аяллаа интернеттэй эхлүүлье. 📱✈️