Хятад руу хилээр нэвтрэх мэдүүлгийн хуудас дижитал боллоо.


Хятдын хилээр нэвтрэхэд бид мэдүүлгийн хуудсыг цаасаар бөглөдөг байсан билээ. Харин 11 сарын 20-ны өдрөөс эхлэн энэ нь дижитал болсон байна. 

Та Хятад руу нэвтрэхийн өмнө доорх линкээр орж мэдүүлгийн хуудсаа онлайнаар бөглөх шаардлагатай. Мөн WeChat, Alipay мини апп ашиглан бөглөх боломжтой юм. 

Компьютер дээрээс нэвтрэх: https://s.nia.gov.cn/ArrivalCardFillingPC/entry-registation-home

Гар утаснаас нэвтрэх: https://s.nia.gov.cn/ArrivalCardFillingPhone/

Мини апп: NIA 12367 

Мэдүүлгийн хуудас бөглөсний дараа танд QR код үүсэх ба үүнийг хилээр нэвтрэхдээ ашиглана. Урьдчилан мэдүүлгийн хуудсаа онлайнаар бөглөөгүй тохиолдолд онгоцны буудалд өөртөө үйлчлэх киоск эсвэл цаасан хуудас хэсэгтээ байгаа юм байна. 

Хятдад ажиллах еСИМ .....