ALT: аяллын зардал хэмнэх ALT: аяллын сим ашиглах

Аяллын зардал хэмнэх 8 арга – аяллын сим ашиглаж мөнгө хэмнэх

“Аялал хийх үед зардал хурдан нэмэгддэг. Гэхдээ зөв төлөвлөж чадвал аяллын зардал хэмнэх олон арга байдаг. Жишээ нь аяллын сим ашиглах нь роумингийн өндөр төлбөрөөс зайлсхийхэд тусалдаг.”

Монголчууд бидний хувьд гадаад руу ажил, амралтаар зорчих нь улам нэмэгдэж байна. Энэ нь нислэг, вагон, автомашин зэрэг зорчих сонголтууд түгээмэл, хямд болж олон аялан зорчих газрыг нээж байгаа билээ. Гэсэн хэдий ч бид одоо хүртэл аяллаа төлөвлөхдөө олон алдаа гаргаж, зардал, стрессээ оновчтой бууруулж чадахгүй байна.

Та Солонгос, Япон, Тайланд, Хятад зэрэг хаашаа ч аялах байсан танд дараах аргууд зардал мөнгөө хэмнэж, илүү ухаалаг аялахад туслах болно.

1. Нислэгээ зөв цагт захиалах
Онгоцын тийзний үнэ тогтмол өөрчлөгдөж байдаг бөгөөд хэзээ захиалах нь чухал юм.

– Аялахаас 6-8 долоо хоногийн өмнө тийзээ захиалах
– Тийз хайхдаа incognito горимоор хайх
– Тийз борлуулах олон талбаруудыг харьцуулж үзэх
– Мягмар болон Лхагва гарагуудын нислэг илүү хямд байдаг

2. Гар утасны роминг ашиглахгүй байх

Аялагчид гар утасны ромингоо аялахдаа ашиглаад байдаг. ЭНэ нь дата хэрэглэх үед маш их зардалтай байдаг. Жишээлбэл, газрын зураг үзэх, зураг оруулах зэрэгт маш өндөр зардал гардаг. Харин та үүний оронд аяллын есим ашиглах хэрэгтэй.

Яагаад аяллын сим ашиглах хэрэгтэй вэ?

– Шууд идэвхжих
– Биет сим хэрэггүй болох
– Хямд дата ашиглах
– Дэлхийн аль ч оронд ажиллах зэрэг олон давуу талтай.

3. Оффлайн газрын зураг татах
Очсон газраа төөрөхгүй байхын тулд оффлайн газрын зураг татаж авах нь таныг төөрөх эрсдлээс хамгаалах болно.

– Интернэтгүй байсан ч чиглэлээ олж чадах
– Ресторан, үзвэр үйлчилгээ хайх

Хамгийн түгээмэл нь Google maps юм.

4. Мөнгөө ухаалгаар солиулах
Ваюлт солих газар нь таны илүү зардал гаргадаг газар юм. Олон онгоцны буудлууд өндөр төлбөртэйгээр валют сольдог.

– Аялахаасаа өмнө бага хэмжээний мөнгө солиулах
– Дотоодын валютыг АТМ-с авах
– Карт ашиглах

5. Зөөврийн цэнэглэгч
Таныг аялах үед гар утас тань таны хамгийн чухал хэрэгсэл байдаг. Та гар утсаараа газрын зураг харах, нислэгийн хуваарь, тийзний мэдээллээ харах, такси захиалах зэрэг олон зүйлд ашигладаг билээ.

– 10,000-20,000 mAh powerbank авах
– Fast charging
– Жижиг оврын

6. Онгоцны буудлын апп ашиглах
Олон улсын томоохон онгоцны буудлууд төөрмөөр ойлгомжгүй байдаг. Онгоцны буудлын апп ашигласнаар та:
– Нислэгийн бодит мэдээлэл авах
– Терминалаа хялбар олох
– Ресторан, лоунж олох давуу талыг олж авах болно.

7. Бичиг баримтны зургийг авч хадгалах
Та заавал пасспорт, виз, нислэгийн тийз, буудал захиалгын зургаа утсан дээрээ авч хадгалаарай. Энэ нь танд бичиг баримтаа гээсэн ч хурдан шинээр авахад туслах болно.

8. Бэлэн мөнгөнөөс татгалзах

Бэлэн мөнгө нь аялахад хамгийн тохиромжтой зүйл биш байдаг. Харин олон улсын эрхтэй карт авч явахын зөвлөж байна.

– Их хэмжээний бэлэн мөнгө авч явахгүй байх
– Ихэнх орнуудад картаар төлбөр тооцоо хялбархан хийх боломжтой
– Зарцуулалтаа хянах боломжтой